View detailed information for Survey 1212 — ratings, download counts, screenshots, pricing and developer details. See integrated SDKs and related technical data.
Үндэсний статистикийн хороо нь ухаалаг утсаар мэдээлэл цуглуулж буй эхний судалгаа нь Цаг ашиглалтын судалгаа 2019 юм. Энэхүү судалгааг нь анх 2000 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүү, техникийн тусламжтайгаар 1086 өрхийг хамруулж олон улсын жишиг аргачлалын дагуу зохион байгуулж явуулсан.
Судалгааны зорилго, ач холбогдол
ЦАС-ны зорилго нь хүн амын эрхэлж байгаа үйл ажиллагааг тодорхойлж, тэдгээрийг ангилан хэмжих явдал бөгөөд энэ утгаар нь судалгааны зорилтыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
• Хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй цагийг хүйсээр гаргах,
• Хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох, түүнд гарч байгаа өөрчлөлтийг судлах